Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

“ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ УЛС” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН ОРОН ДАЯАР ЗАРЛАГДЛАА

“ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ УЛС” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН ОРОН ДАЯАР ЗАРЛАГДЛАА

Европын холбоо, БОАЖЯ болон Монгол дахь Францын элчин сайдын яам хамтран Монгол орны дөрвөн зүг найман зовхист аж төрж, суралцаж буй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Цөлжилтийн эсрэг Монгол Улс” сэдэвт фото гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. Цөлжилтийн нөхцөл байдлыг олон нийтэд таниулах, хор уршгийн бодит нөхцөл байдлыг иргэдэд ойлгуулах, хүүхдийн нүдээр байгаль Дэлхийг тольдох, тэдний дуу хоолойг томчуудад хүргэх зорилгоор энэхүү уралдааныг зарлаж байна.

Ташрамд мэдээллэхэд хүн амын тоо өсөж, дэлхийн дундаж температур нэмэгдсэнээр дэлхийн бүс нутгууд цөлжилтөд илүү өртөмтгий болж байна. Хөрсийг бохирдуулж, чанарыг муутгадаг хүний үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалсан өөрчлөлт нь хөрсийг гэмтэж, цөлжсөн хуурай газар бий болох явцыг түргэсгэж байна. Ургамлын тоо цөөрч, элсэрхэг газар улам тэлэн гол цөөрөм ширгэж байгаа энэ үед цөлжилт нь Монголд санаа зовоосон асуудал хэвээр байна.

Монгол Улс 21 аймаг 330 сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.