Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

4,6 тэрбум төгрөгөөр хэрэгжих төслийн үр дүнд Орхон аймагт 1000 иргэн ажлын байртай болно

4,6 тэрбум төгрөгөөр хэрэгжих төслийн үр дүнд Орхон аймагт 1000 иргэн ажлын байртай болно

     Өнөөдөр Аймгийн Засаг даргын зөвлөлийн ХII хуралдаан хуралдсан. Энэ үеэр Орхон аймагт хэрэгжих төслийн талаарх мэдээлэл танилцуулагдсан. Орхон аймагт “Жишиг баг”, “Жишиг эко баг,“ “Смарт эзэд”, “Үйлдвэрлэгч баг” төслийг 2022-2023 онд хэрэгжүүлж,  үүнд шаардлагатай төсвийг энэ оны улсын төсөвт суулгасан.

“Жишиг эко баг”, “Жишиг баг”  төслөөр  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, ажлын байраар хангах бол  “Смарт эзэд” хөтөлбөр,  “Үйлдвэрлэгч баг” төсөл нь бизнес эрхлэгчдийг дэмжих юм. Төслийн нийт өртөг 4.6 тэрбум төгрөг байх бөгөөд үр дүнд нь Орхон аймагт 1000 иргэн ажлын байртай болж өрхийн орлого нэмэгдэх,  бүтээгдэхүүн үйлчилгээ кластераар хөгжих гэх мэт олон үр дүн гарна гэж үзэж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.