“ЭНЭРЭЛ” ТӨВ 30 ЖИЛ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бүтэн өнчин хүүхэд асрамжийн “Энэрэл” төвийг үүсгэн байгуулагч Ц.Хүрэлбаатарын мэндэлсэн өдөр өчигдөр буюу 5-р сарын 6 ны өдөр тохиолоо. “Хөдөлмөр хүнийг бий болгодог” гэсэн сургааль захиасаар түмний олон хүүхдийн аав болсон энэ эрхэм хүмүүнийг түүний гэр бүл, үе үеийн хүүхдүүд нь хамт олон нь дурсан санаж байна.
Тэртээ 1992.09.05-ны өдөр Хүүхэлдэйн театрын дэргэд Ц.Хүрэлбаатарын санаачилгаар анх долоон хүүхэд, нэг багш, нэг тогоочтойгоор байгуулагдсан “Энэрэл” төв өнөөдөр 21 багш, ажилтантай, 60 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд 350 орчим хүүхдийг амьдралын их далайд хөтлөн оруулсан буянтай газар юм.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.