МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИДДАА БАЯРЛАЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсыг нуруун дээрээ үүрч яваа, хөдөлмөрч, бүтээлч, түүхэн хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. “Эрдэнэт үйлдвэр” турж үхэх гэж байгаа саалийн үнээ биш юм гэдгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд нотолж чадсан учраас маш их баяртай байна. Цаашдаа Монгол Улсын эдийн засгийн нийт ачааллын аравны нэгийг, 10 их наядын улсын төсвийн 1 их наядыг үүрч, дахиад 60-70 жилийн хугацаанд ажиллах техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боловсруулж нотолж чадсан. 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрын 91 дүгээр тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” хувьцаат компанийг онцгой дэглэмд авч байсан. Энд ирсэн миний нэг зорилго бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөөгийн боломж, эдийн засгийн нөөц дээр тулгуурлаад “Зэс баяжуулах” үйлдвэрийг байгуулах Засгийн газрын 129 дугаар тогтоолыг танилцууллаа” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.