Орхон аймгийн ЭМГ “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна.
Орхон аймгийн ЭМГ, БОЭТөв, Сум, ӨЭМТ-үүд, Эм холбоо, Эм ханган нийлүүлэх байгууллага, Эрүүл мэндийн даатгалын хэлтэстэй хамтарсан Нээлттэй хаалганы өдрийг 5 сарын 8-ны өдөр Орхон аймагт Амарын талбайд зохион байгуулж байна.Уг өдөрлөгт урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн талаарх мэдээлэл, Эрүүл мэндийн салбарт 2021 онд Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд нэвтэрсэн дэвшилтэт технологийг танилцуулах, иргэдэд ерөнхий биеийн үзлэг шинжилгээ хийх, Эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээллийг өгч ажиллаж байна.Ковид-19 халдварын эсрэг нэмэлт тунгийн дархлаажуулалт, Нүд, Чих, хамар, хоолой, Шүд, Уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэг болон Мобайл технологийн хүрээнд нийлүүлэгдсэн хэвлийн ЭХО, Зүрхний цахилгаан бичлэг хийх болон амилуулах суурь тусламж үзүүлэх дадлага сургуулилтыг тус тус хийж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.