ИРЭЭДҮЙН ЭЗЭД” МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН 05 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДӨР УСО-НД 14 ЦАГААС ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
2017 оноос эхлэн Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян зохион байгуулагдаж байна. Энэ удаад 4-р сарын 11 ээс Хэнтий аймгаас эхлэн зохион байгуулагдсан бөгөөд манай аймагт энэ сарын 12 нд буюу П?рэв гарагт УСО-нд Зохион байгуулагдах юм байна. тус Ирээдүйн ээд аянд манай аймгийн 9-р ангийн сурагчид хамрагдах юм.
Монгол Улсын нийт хүн амын 29,8 хувь нь 15-34 насны залуучууд буюу 1,016,775 иргэн байна. Үүнээс 102,525 нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч буюу нийт залуучуудын 10 хүн тутмын нэг нь 10-12 дугаар ангид суралцаж байна.
Өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдад эрсдлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг 2017 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ хугацаанд 10-12 дугаар ангийн 76,537 сурагчдад зөвлөгөө, мэдээлэл хүргэж, 752 сурагч мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөөнд хамрагдсан байна.
Тус арга хэмжээ нь New story хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ хөтөлбөр нь 21 аймаг 9 дүүрэгт бүсчилсэн хэлбэрээр явагдаж байна. NEW STORY хөтөлбөрөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
- "Ирээдүйн эзэд" үндэсний мэргэжил сонголтын аян 6 дахь жилдээ ЕБС-ийн Ахлах ангийн сурагчдад зөвлөгөө, мэдээлэл
- Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг чадавхжуулах сургалт
- "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь" оюутан залуучуудын зөвлөгөөн
- Залуучуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийн сургалт, судалгаа явагдах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.