Дөл тэмцээн нь сурагчдад цэрэг, эх оронч хүмүүжил олгох, бие бялдарын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгах, цэргийн анхан шатны мэдлэг олгох зорилготой. Цар тахлын улмаас сүүлийн 2 жилд зохион байгуулагдах боломжгүй байсан уг тэмцээн нь энэ жил Монгол улсын Зэвсэгт хүчин даян дэлхийд энхийг сахиуцлах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Тус тэмцээнд ерөнхий боловсролын 16 сургуулийн 240 сурагч 16 баг болон оролцож байна.
Тэмцээний үеэр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн зэвсэг, техникийн үзэсгэлэн гарч байна.



Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.