СУРАГЧИД ДУГУЙТАЙ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өнөөдөр Олон улсын музейн өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Орхон аймгийн Музейн хамт олны санаачилгаар Эрдэнэт хотынхоо түүхэн хөшөө дурсгалтай танилцах “Дугуйтай аялал” зохион байгуулагдлаа. Тус аялалд Орхон аймгийн 17-р сургуулийн 7-р ангийн сурагчид оролцсон байна.
Мөн Олон улсын Музей өдрийг Музейн хүч нөлөө нэрийн дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ өдрийг утан сурагчдийг Музейтэй танилцуулах ажлыг зохион байгуулсан байна.
Музей бол түүхийн амьд орчин. Улс орон үндэстнийхээ өнгөрсөн үеийн түүхэн үйл явдал баримтыг уншиж мэдэж болох боловч эх үзмэрийг музейгээс үзэх боломжтой. Музейн орчин нь иж бүрнээр цуглуулсан цуглуулга зэрэг нь тухайн түүхэн цаг хугацаанд очсон мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлдгээрээ онцлог юм.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.