3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Миний үнэ цэн-Миний гэр бүл” өглөөний уулзалтад 7 хоногийн хугацаанд 400 аад иргэд оролцжээ
Жил бүрийн 5-р сарын 18 нд Дэлхийн гэр бүлийн өдөр тохиодог. Энэ өдрийн хүрээнд Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан "Миний үнэ цэн-Миний гэр бүл" өглөөний уулзалт сургалтыг өглөө бүр 06:30 минутаас зохион байгуулж байна. Тус сургалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. 5-р сарын 9-өөс эхэлсэн уг сургалт өнөөдөр 7 дахь өдрөө үргэлжилж байна. 7 өдрийн 8 удаагийн сургалтад нийтдээ 400 аад хүмүүс ирж өглөөний цагийг өөртөө зориулж оюундаа хөрөнгө оруулалт хийлээ.
Өглөөний уулзалт сургалтад Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаныхан, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Цахилгаан цех, Засвар угсралтын цех, 3-р сургууль, Тэнгэр даатгал, Иргэний бүртгэл, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэтийн ДЦСтанц ТӨХК, Хүнс хөдөө аж ахуйн газар, Дэлхийн Зөн монгол ОУБайгууллага, Төрийн банк, Эрүүл мэндийн салбарынхан, Орхон аймгийн үсчин гоо сайханчдын холбоо, Зохимж шопинг центрийн хамт олон болон гэр бүлүүд иргэд оролцлоо.
Мөн өглөө бүр багш доктор Ph.D Н.Алтанцоож, Медикал эмнэлгийн Эмэгтэйчүүдийн эмч, Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон салбарын тэргүүн Б.Хулан гэр бүлийн нандин харилцааны талаарх зөвлөгөөг өглөө.
Гэртээ хүндлэгдсэн эр хүн эхнэрээ хайрладаг Нөхөртөө хайрлуулсан эмэгтэй нөхрөө хүндэтгэдэг. Энэ бол гэр бүлийн амьдралын нар зөв тойрог.
Өглөөний уулзалт сургалт энэ сарын 22 ныг дуустал зохион байгуулагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.