ГЭР БҮЛҮҮД БАЙГУУЛЛАГА, УЛС ОРНЫ ХАРИЛЦАА ХҮН ХООРОНДЫН ХАРИЛЦАА ХАНДЛАГАТАЙ УЯЛДААТАЙ
Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа Дэлхийн Гэр бүлийн өдрийн хүрээнд Орхон аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж буй “Өглөөний уулзалт” сургалтыг 9 дэх өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү өглөөний уулзалтад 14 хоногт 560 хүнийг хамруулах зорилго тавьж байсан бол өнөөдрийн байдлаар буюу 9 дэх өдрөө энэ зорилтоо биелүүлж чадсан байна. Гэр бүлийн үнэ цэн бол хувь хүний харилцаа хандлагатай шууд холбоотой. Гэр бүлийн харилцаан дээр нийгмийн сайн сайхан Улс орны сайн сайхан оршиж байна гэдгийг бага ч гэсэн ойлгуулах гэж ажиллаж байна. өглөө бүр эрдэнэт хотынхоо иргэд гэр бүлүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийж буй Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч багш Н.Алтанцоож, Медикал эмнэлэгийн эмэгтэйчүүдийн эмч Хулан болон эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчиддээ баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.