“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2022 ” АРГА ХЭМЖЭЭ ЭНЭ САРЫН 20-22 НД БОЛНО
Энэ жил “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар тэмдэглэнэ өнгөрүүлнэ. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний нээлтийн ёслол 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагт Улаанбаатар хот 21 аймагт нэгэн зэрэг эхлэх бөгөөд үндэсний бичиг соёл, номыг сурталчлах, ном хэвлэлийн салбарынхны хамтын ажиллагааг дэмжих, бүх нийтийн уншлагыг дэмжих соёлын олон талт арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Манай улсын тухайд 1950 оноос “Хуучин номын худалдаа”, 1955 оноос “Хүүхдийн номын зах”, 1990 оноос ”Номын баяр”, “Номын үзэсгэлэн’, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр”, гэж тэмдэглэж иржээ.
Орхон аймгийн хувьд 31 дэх удаагийн Номын баярын хүрээнд Орхон аймгийн Соёл урлагийн газар, Номын төв хамтран Орхон аймгийн төрийн байгууллагуудын дунд “Зохиолын болон үлгэрийн баатруудын дүр бүтээх” парад 5-дугаар сарын 20 ны 11 цагт Амарын талбайд зохион байгуулагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.