"БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ" СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
Хүмүүс бид сэтгэл гутралд орсноо мэдэлгүйгээсээ болж сэтгэл зүйн дарамтад орж эхэлдэг. Сэтгэл гутрал нь далд хэлбэрээр явагдаж сэтгэлийг гэмтээж байдаг. Үүнээс болж сэтгэл санаа тавгүйрхэх, төвлөрөх чадвараа алдах, шалтгаангүйгээр айдас түгшүүрийг мэдрэх гээд олон дарамтыг бий болгож байдаг байна. Тэгвэл Орхон аймгийн ЗДТГ-ын НБХ-ээс санаачлан "Бүх хайраа гэр бүлдээ" сэтгэл зүйн өдөрлөгийг явуулж байна. Орхон аймагт ажиллаж буй 10 сэтгэл зүйч мэргэжлийн зөвлөгөөг ганцаарчилсан болон бүлгийн хэлбэрээр явуулж байна. Түүнчлэн мэргэжил олгох өсвөр насны хүүхдүүдэд чиглэгдсэн гээд чиглэл бүрд нь тохирсон сэтгэл зүйн зөвлөгөөг өгч байна. Мөн урмын сайхан үгсээр бие биенээ шагнах сэтгэлийн витамин, сэтгэл зүйн шууд оношилгооны хэлбэр болох тоглоомын арга, мандала будуулах арга, энгийн сорилоор оношлох зэрэг эерэгээр сэтгэл засах аргуудыг бий болгосон орчинг бүрдүүлжээ.
"Бүх хайраа гэр бүлдээ" сэтгэл зүйн өдөрлөг өнөөдөр 18:00 цаг хүртэл Залуучуудын ордонд болно. Маргааш Хүүхдийн ордонд 10-18:00 цагт болно.
Боловсролын сэтгэл зүйч Э.Бямбасүрэн: Өнөөдрийн хувьд бүлгийн зөвлөгөө хийгдэж байгууллага аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгч байна. байгууллагаараа хамт олноороо ирсэн хүмүүст бүлгээр ажиллах, хамтын ойлголцол хувийн онцлогоо танин мэдэх, сэтгэл хөдлөл мэдрэмжээ мэдрэх зөвлөгөөг өгч байна. Гол нь хүмүүст та өөрийнхөө хувьд үнэ цэнэтэй шүү, өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ ойлгох нь хамгийн чухал шүү, өөрөө өөрчлөгдөж өөрийгөө хайрласнаар бусдыг ойлгох хүлээн зөвшөөрөх хандлага нь дагаад өөрчлөгддөг шүү гэдгийг л ойлгуулахыг хичээж ярилцаж байна.
Гэр бүл судлаач С.Баржав: Миний хувьд архаг ядаргааг илрүүлэх, ажлаас халшрах хам шинжийг оношлох, зөвлөгөө өгч байна. Мөн холбон зуучлах үйлчилгээг үзүүлж байна. Архаг ядаргаанд орохын өмнө тухайн хүний сэтгэл зүй болон гэр бүлийн сэтгэл зүй, хүүхэд байх үеийн сэтгэл зүй гэх мэт олон хүчин зүйлээс нөлөөлж архаг ядаргаа сэтгэлийн түгшүүр нэмэгдэж байдаг. Ажлын байранд ч мөн адил сэтгэлийн хямралаас үүдэлтэй хямрах ирээдүйг хэт дүгнэсэн сэтгэл зүйгээс үүсэж сэтгэл зүй гэмтэж байдаг. Энэ нь яваандаа сэтгэл гутрал болж байдаг муу үр дагавартай. Өөрийгөө хамгаалахын тулд аль болох хортой харилцаанаас сэтгэлээ хамгаалж байх хэрэгтэй, сөрөг хандлагатай нэгнээс холдох хэрэгтэй, өөртөө цаг гаргаж байх хэрэгтэй шүү гэдгийг оношилгоо хийлгэж зөвлөгөө авч байгаа хүмүүстээ ойлгуулж мэдээлэл өгөхийг зорьж ажиллаж байна. өнөөдөр маш олон хүмүүст зөвлөгөө өгч байна. иргэдийн хувьд нэг үеэ бодвол сэтгэ зүйч дээр очих нь сэтгэ зүйчээс зөвлөгөө авах нь нэмэгдсэн сэтгэл доторх дарамтаа хоосон зүйлсээ засах аргад суралцаж байгаа нь сайшаалтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.