Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ОРХОН АЙМАГ 2021 ОНЫ АЖЛААРАА МАНЛАЙЛАГЧ АЙМГААР ШАЛГАРЛАА

ОРХОН АЙМАГ 2021 ОНЫ АЖЛААРАА МАНЛАЙЛАГЧ АЙМГААР ШАЛГАРЛАА

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, 2021 оны ажил,  нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ Орхон аймаг Эрдэнэт хот шилдэг,  тэргүүний аймгаар шалгарлаа.

Орхон аймаг нь 2021 онд цар тахлын нөхцөл байдалтай байсан хэдий ч гадаадын хөрөнгө оруулагчидтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, төслүүд амжилттай хэрэгжихээр болсон. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Орлогод нийцсэн орон сууц” төслийг эхлүүлж, 40 гаруй жилийн насжилттай инженерийн шугам сүлжээг  шинэчлэх сайжруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох зорилтыг хэрэгжүүлэхэд бусад аймгуудаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.

Орхон аймаг, Эрдэнэт хотын 106 мянга гаруй иргэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүтэй татвар төлөгч 8000 гаруй аж ахуйн нэгж байгууллага,  4000 гаруй төрийн албан хаагчид болон нийт Эрдэнэтчүүдийн шагнал гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байлаа.                                                          Мэдээллийн төв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.