Орхон аймаг цэцэрлэгийн багшийг хоёр ээлжид шилжүүлэн ажиллуулах анхны аймаг болохоор зорж байгаа. Энэ ажлаа өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд аймгийн Засаг дарга С.Батжаргал танилцуулсан. Орхон аймгийн хэмжээнд нийт 278 цэцэрлэгийн багш ажилладаг бөгөөд цэцэрлэгийн багш нарыг 2 ээлжид оруулан ажиллуулснаар анги дүүргэлт ихтэй, ачаалал өндөртэй ажилладаг багш нарын ажлын ачааллыг багасгах зорилготой юм. Нэг багшийн дундаж цалин 800,000 төгрөг бөгөөд 2021 оны 9-12 сарын санхүүжилт болох 889,0 сая төгрөгийг Засгийн газар шийдвэрлэж өгөхөөр боллоо.
ОРХОН АЙМАГ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙГ ХОЁР ЭЭЛЖИД ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ АНХНЫ АЙМАГ БОЛОХООР ЗОРЖ БАЙГАА.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.