"МОНГОЛ ДААТГАЛ" ХХК-ИЙН ОРХОН САЛБАРЫН ЗАХИРАЛ Б.ОТГОНСҮРЭН: ХЭН БҮХЭНД ДААТГАЛ ХЭРЭГТЭЙ.
Монгол даатгал ХХКомпани нь санхүүгийн эрсдэлгүй, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй 88 жилийн түүхтэй улсын хэмжээнд 29 салбартай 670 гаруй төлөөлөгчтэй байгууллага. Манай даатгалд 70 гаруй нэр төрлийн даатгал байдаг. Орхон аймгийн тухайд 13 даатгалын компани үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд манай даатгалын компани нь 2 менежер 12 төлөөлөгчтэй материалын бүрдлээс хамаарч нөхөн төлбөрийг 1-2 хоногт шийдвэрлэдэг. Мөн "Монгол даатгал" компани нь даатгалын чиглэлээр сургалт хийдэг. Энэ жилийн тухайд Эрдэнэт хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа бүхий л салбарынханд сургалт хийхээр төлөвлөсөн байгаа. Одоогоор сургуулиуд болон зарим нэг байгууллагуудад сургалтыг хийсэн. Мөн манайд ирж мэдээлэл авна гэсэн хүн бүрд бид бүхэн мэдээлэл өгөх боломжтой. Даатгал бол хүн бүрийг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлдэг. Ямар төрлийн даатгалд даатгуулах вэ гэдэг нь тухайн иргэний сонголт. Иргэн та жилдээ нэг удаа даатгалынхаа төрлийг сонгоод даатгуулна. Монгол улсын хэмжээнд хуульчлагдсан нэг даатгал байдаг нь жолоочийн албан журмын даатгал юм. Бусад нь сайн дурынх байдаг. Зарим жолоочид мэдлэггүй дээр нь даатгалынхаа ямар ач тустай, ямар үүрэг хариуцлагатайг мэдээгүйгээсээ болж би бүрэн даатгал хийлгэсэн гэж гомдол гаргадаг. Жишээ нь: иргэн та албан журмын даатгал даатгуулсан бол таны хариуцлагагүй байдлаас болоод бусдын эд хөрөнгө эрүүл мэндэд хохирол учирвал даатгалаар гаргаад төлчихнө. Тэгтэл таны машин эд хөрөнгө хохирлоо, эвдэрлээ гэхэд тухайн жолоочийн хариуцлагын даатгалд нөлөөлөхгүй. Тэгэхээр та яах ёстой вэ гэхээр тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгээд жолоочийн албан журмын даатгалаа хийлгэх юм бол цогц даатгал болж өгнө гэсэн үг. Тэгэхээр ямар ч эрсдэл гарсан байлаа гэхэд таны машин бүрэн бүтэн болно, бусдад учирсан хохирлыг даатгалаараа төлүүлнэ гэж ойлгож болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.