“МИНИЙ ҮНЭ ЦЭНЭ МИНИЙ ГЭР БҮЛ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ СУРГАЛТ
Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд “Бүх хайраа гэр бүлдээ” аяныг Орхон аймгийн ЗДТГ, НБХэлтэс, Орхон аймгийн ГБХЗХГазар, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгууллаа. Тус өглөөний уулзалт сургалтын багшаар Багш Доктор Ph.D Н.Алтанцоож явуулж байна.
БАГШ ДОКТОР PH.D Н.АЛТАНЦООЖ: Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд “Миний үнэ цэн-Миний гэр бүл” сэдэвт өглөөний уулзалтыг бид 16 өдөр 18 удаагийн сургалтыг хийгээд өнөөдөр дууслаа. Анх бид сургалтыг өдөрт 40 хүнээр тооцоолж 560 хүнийг хамруулахаар тооцоолж байсан бол. Өнөөдөр 1000 аад хүнийг хамруулсан байна. Гэр бүлийн үнэ цэнийн талаар 1000 хүнд сургалтыг хийж мэдээлэл сонсгож өглөөг өөртөө зарцуулсан энэ бүх хүмүүсээрээ бахархаж байна. Өглөөний нэг цагийн хугацаанд буюу 6:30-7:30 минут хүртэл сургалт орж хэрэгтэй мэдээллийг багтаахыг зорьсон. Давхар бид эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллийг өглөө. Мөн иог, эрүүл хооллолт, амжилтын түүх гээд амттай яриануудаас бүрдсэн сургалтыг бид амжилттай хийж дууслаа. Сургалтад хамрагдсан хүмүүсээс Залуу гэр бүлүүдэд, мөн дан эрчүүдэд зориулсан сургалтыг хийж өгөөч гэсэн хүсэлтүүд их ирж байна. Бид цаашид энэ төрлийн сургалт хийхээр төлөвлөж байна. Мөн Орхон аймгийнхаа баг бүрд очиж сургалт хийхээр төлөвлөж байна.
Гэр бүл амар амгалан бол ус орон амар амгалан байдаг. Энэ сургалтад олон сайхан гэр бүлүүд оролцлоо. Хосоороо хамтдаа сургалтад суусан хосуудын харцнаас хайр мэдрэгдэж халамжаар дүүрч байгааг харахад сайхан байдаг. Энэ сургалтыг хийсний үр дүн гэж хардаг. Гэр бүлүүд минь элэг бүтэн энх тунх байх нь чухал юм.
Эр амгалан бол гэргий амгалан
Гэргий амгалан бол үр хүүхдүүд амар амгалан байдаг шүү дээ.
Бүх Гэр бүлүүддээ амар амгаланг хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.