ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ХАГАЛГАА ТОЙРНЫ АНАГААХ УХААН” СЭДЭВТ ЧУУЛГА УУЛЗАЛТАД 120 ГАРУЙ ЭМЧ ОРОЛЦЛОО.
Монгол, Австралийн мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг, Орхон аймгийн БОЭТ хамтран мэдээгүйжүүлэгч эмч нарын чуулга уулзалтыг Орхон аймагт зохион байгууллаа. “Хагалгаа тойрны анагаах ухаан” сэдэвт тус чуулга, уулзалтад Улаанбаатар хот, орон нутгийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн 120 гаруй эмч оролцлоо. Монгол улсад мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний чиглэлээр мэргэжил эзэмшсэн 800 гаруй эмч мэргэжилтэн байдгаас өнөөдрийн байдлаар тэргүүн фронтод 250 орчим эмч ажиллаж байна. Мэдээгүйжүүлэлтийн салбар нь анагаах ухааны салбар дундаа хамгийн хариуцлагатай, чухал салбар. Гэхдээ мэдээгүйжүүлэлтийг мэс засал, эрчимт эмчилгээнээс ангид авч үзэх боломжгүй. Монгол Улсад жилд 6000 орчим хагалгаа хийгддэг бөгөөд мөн тооны мэдээгүйжүүлэлт хийгддэг байна. Мэдээгүйжүүлэгч эмч нар нь мэс заслын үед өвчтөнийг унтуулах эмийн тунг тааруулж, хагалгааны явцад өвчтөний бүх эрхтэн системийг хянаж, амь насыг “барьж”, мэс заслын эмчийг айдасгүйгээр хагалгаа хийх боломжоор нь хангаж өгдөг. Мөн хагалгааны дараа тухайн өвчтөний биеийн байдлыг хянах, эрсдэлийг бууруулах, хагалгааны өмнө бараа дараа өвчтөний эмийн хэрэглээг зохицуулж биеийн байдалд үнэлгээ хийх бүхий л үйл явцыг мэдээгүйжүүлэлтийн эмч хариуцдаг байна. Монголын мэдээгүйжүүлэлтийн эмч нар мэдлэг ур чадвар, тоног төхөөрөмж, технологийн хувьд олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд байдаг гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа.
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258