БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНЭ САНГИЙН ДЭРГЭДЭХ “ГЭРЭЛ АСААЯ” КЛУБ ДЭЛХИЙН ЦУСНЫ ДОНОРЫН ӨДӨРТ НЭГДЛЭЭ
Тус өдрийг тохиолдуулан Бат-Өлзийн Бат-Эрдэнэ (ББ) сангийн дэргэдэх “Гэрэл асаая клуб” Орхон аймгийн Цусны төвтэй хамтран иргэд, олон нийтэд “Амь аварцгаая”уриалга дэвшүүлэн Амарын талбайн төв зам дагуу жагслаа. Мөн бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулсан юм.
Энэхүү өдрийг 2004 оноос хойш жил бүрийн 6 дугаар сарын 14-нд Дэлхийн улс орнууд тэмдэглэдэг болсон бөгөөд Монгол улс 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн Цусны донорын Дэлхийн өдрийг ЭМЯ, ЦССҮТ, МУЗН-ээс хамтран “Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе“ уриан дор Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өнөөдөр Улсын хэмжээнд 150-иас дээш цусаа өгсөн Алтан донор 5, 100-150 удаа цусаа өгсөн Мөнгөн донор 20, 70-100 удаа цусаа өгсөн Хүрэл донор 63 төрөөд байна. Харин 2018 онд улсын хэмжээнд 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн Хүндэт донор 100 гаруй иргэн нэмж бүртгэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.