УРТЫН ГОЛ БАГТ БАРИГДАЖ БУЙ 260 АЙЛЫН 5 БЛОК ОРОН СУУЦНЫ 3 БЛОКИЙГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах бүтээн байгуулалтын ажил Орхон аймагт өрнөж байна.
"Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд Баян-Өндөр сумын Уртын гол багт баригдаж буй 260 айлын орон сууцны барилгын ажлын явцтай аймгийн удирдлагууд болон бусад албаны мэргэжилтнүүд танилцлаа. 5 давхар 5 блок барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 50 хувьтай байна. Тус барилгын 3 блокийг энэ онд ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм. Өнөөдрийн байдлаар А,С блокийн 5 давхарын цутгалт хийгдэж байгаа бол В, D блокийн дотор сан, агааржуулалтын ажил ирэх долоо хоногт эхлэх мэдээллийг өглөө. Орон нутгийн хөрөнгө оруулалт 26 тэрбум 600 сая төгрөгөөр баригдаж буй уг төслийн гүйцэтгэгч компаниар “Неман констракшн” ХХК ажиллаж байна.
260 айлын тус орон сууцыг иргэдэд олгохдоо түрээслэх, түрээслээд өмчлөх, бэлэн мөнгөөр борлуулах гэсэн хувилбараар зохион байгуулалтыг хийнэ. Иргэдээс өргөдөл хүлээн авах болоогүй, аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар орон сууцны мКв-ын үнийг тогтооно. Үүний дараа иргэдэд худалдан борлуулахтай холбоотой мэдээлэл тодорхой болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.