Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран өрнүүлж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2022” Орхон аймагт үргэлжилж байна.

Халдварт бус өвчний өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг болсон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүн амын дунд эрүүл зөв дадал төлөвшүүлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээллийг хоёр өдрийн турш иргэдэд олгох юм.

Хүн амын дунд цусны даралт ихсэх өвчин өндөр хувийг эзэлж, энэ төрлийн өвчин залуужиж байгаа нь эмч,эмнэлгийн мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа тухай ярилаа. Тиймээс цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж, зөв зохистой хооллох, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж ууланд алхах, гүйх зэргийг зөвлөж байна.

Орхон аймаг цар тахалтай жилүүдэд эрүүл мэндийн салбарт багагүй хөрөнгө оруулалтыг хийж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангасан. Үүний нэг нь ангиографийн аппарат юм. Ангиографийн аппараттай болсноор судсанд тодосгогч бодис шахаж, судасны хэмжээ байрлал, голч, ханын байдал, судасны төрөлхийн болон олдмол эмгэг өөрчлөлтүүдийг үнэлж оношилдог дүрс оношилгооны шинжилгээг орон нутагтаа хийж байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.