ЭРТ УРЬДЫН ЦАГТ ТЕАТРЧИЛСАН АЯЛАЛД ТАНЫГ УРЬЖ БАЙНА
Драмын жүжгийг заавал театр үзэхгүйгээр байгальд одот тэнгэрийн дор үзэж таашаах боломжийг таньд хүргэж байна. Үзэгч аялагч та ЭРТ УРЬДЫН ЦАГТ театрчилсан аялал-2т нэгдэхийг урьж байна. Та бидэнтэй нэгдэн 1шөнө, 2өдрийн турш Сэлэнгэ болон Орхон аймагт орших үнэт өв болсон үзэсгэлэнт газруудаар аялахаас гадна, монодрам буюу нэг хүний драмын жүжгийг хөдөөгийн сайхан талд, шөнийн одот тэнгэрийн дор, түүдэг галын дэргэд тухлан үзэх боломжтой юм.
ТЕАТРЧИЛСАН АЯЛАЛД ГАРСНААР: "ГЭГЭЭН МУЗА" олон улсын театрын их наадмын Нэг хүний жүжгийн төрөлд "Шилдэг эмэгтэй жүжигчин", Хүүхдийн жүжгийн төрөлд "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн алтан цомыг хүртсэн, ХЗТ-ын жүжигчин Ч.Уранбилэгийн |ХОРЬДЫН САРНААР| монодрам буюу нэг хүний драмын жүжгийг үзэх боломжтой! Тус бүтээл нь Дэлхийн анхны роман Мурасаки Шикибүгийн "Гэнжийн туульс"-аас сэдэвлэгдсэн бөгөөд, Кокидэн хэмээх төрийн их хатны тухай өгүүлэх юм. Мөн Шашин, түүх, соёл урлагийн хосгүй үнэт өв дурсгал төдийгүй уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн Буддын шашны томоохон хийд хэмээхүй, Манжийн Найралт төв хааны зарлигаар, Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж бүтээсэн АМАРБАЯСГАЛАНТ хийдээр зочлох, Сэлэнгэ аймгийн нутаг нь дунд зэргийн уул нурууд, намхан уулс, уулс хоорондын өргөн, нарийн хөндий, нам хотос бүхий гадаргатай. Та Баруунбүрэн сумын нутаг, Бүрэнхаан уул болоод, Ивэн голын хөндийг үзэх боломжтой. "Айргийн гозгор дахь хүннүгийн үеийн бүлэг дурсгал”, "Бөөрөнхий сайр”, Орхон аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн урагш 8км зайд Намаржаагийн гозгор хэмээх толгойгоос баруун урагш 2-3 км газарт жалганы аманд байдаг бөөрөнхий чулуу юм. Нутгийнхан “Бөөрөнхий сайр” гэх ба цайвар шаргалдуу өнгөтэй, 3.8м өндөр, 5м урт өндөг шиг хэлбэртэй боржин чулуун хад юм. Хоёр талаас нь харахад ямар ч өөгүй аварга өндөр мэт харагдах байгалийн нэгэн өвөрмөц тогтоцтой сайрыг үзэх боломжтой. "НАРАН МАНДАХЫГ ХАРАХ" Байгалийн сайханд тохь тухтай амралтын газар хоноглон, өглөө эрт нар мандахыг угтан мэлмий, оюунаа баясаах эгшинд, Уртын дуучин, морин хуурч Уртын сайхан дууг эгшиглүүлэх бөгөөд аялагч та үндэсний урлагийн гайхамшгийг сонордох боломжтой! Мөн дээрх боломжуудаас гадна, адал явдал, дурсамж дүүрэн өнгөрөөх аялалд нэгдсэнээр:
Сэлэнгэ аймагт орших Хадан агуй, Тав тухтай амралтын газар, Аяллын замд таарах, эрт цагаас хүн нутаглаж байсны тэмдэг хүн чулуу, хиргисүүр, зэрэг түүхийн үнэт олдворуудыг сонирхох, шинэ хүмүүстэй танилцаж үзэл бодлоо хуваалцах, мэргэжлийн гэрэл зурагчнаар зурагаа татуулах, мэргэжлийн тогоочийн тал хээрийн амтат хоол, цайг зооглох /айраг, хорхог/, зорчих газруудад аяллын багийн ахлах, хөтөч болон Амарбаясгалант хийдийн хөтөч ламаар тухайн түүхэн дурсгалуудыг тайлбарлуулж мэдээлэл авах боломжтой.
Аялал Орхон аймаг, Эрдэнэт хот. Амарын талбай (Нутгийн Удирдлагын ордон болоод Уурхайчин соёлын ордны урд талбай)-гаас 2022 оны 08 сарын 06ны 09:00цагт хөдөлнө. Мөн 2022 оны 08 сарын 07ны үдэш тус талбайд буцаж ирснээр аялал өндөрлөнө.
АЯЛЛЫН ЗОРЧИХ ТИЙЗ 280.000₮ (үнийн дүнд хоол, цай, Эрдэнэт-Сэлэнгэ-Эрдэнэт гэсэн замын зардал, нэг хүний жүжгийн тоглолтын тасалбар, тав тухтай амралтын газар зэрэг хөтөлбөрийн туршид зохион байгуулагдах бүх үйл ажиллагаа багтсан болно)
Аялалд зорчих хүний тоо: 30, Аялагч та: Биед эвтэйхэн хувцас өмсөх, аяны сандал(заавал авч ирэх), зөөврийн гар утас цэнэглэгч, нарны тос зэрэг өөрт чухал бусад зүйлсээ авч явахаа мартуузай!
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9935-8181, 8997-2111
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.