“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД” ЧУУЛГАН УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД” чуулганыг 2022 оны 8 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус чуулганд Монгол Улсын Ховд, Хэнтий, Булган, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь, Орхон, Дархан-Уул аймаг, нийслэл хотоос, мөн АНУ, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Бангладеш, Малайз, Филиппин зэрэг улсын 14-18 насны манлайлагч 500 орчим хүүхэд, залуус цахим болон танхимаар чуулж байна.
Үйл ажиллагааг нээж ББ сангийн үүсгэн байгуулагч, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэлж, “Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралд өчүүхэн хувийг эзлэх боловч, нэг хүнд оногдох хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн дунджаас 2.7 дахин их байгааг” онцлоод, анхаарах хандуулах цаг ирснийг санууллаа.
Онцлоход, чуулганы нээлтэд “Гэрэл асаая” хөтөлбөрийн оролцогч Б.Баттүвшин, “Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо” сэдвээр илтгэл танилцуулна. Мөн “Гэрэл асаая” клубээс зохион байгуулсан “Байгальд гэрэл асаая” эссэ-илтгэлийн тэмцээний эхний 5 байрын оролцогчид болох Э.Ундрал, Э.Сувданчимэг, Б.Нандин-Эрдэнэ, О.Очирбат, Б.Баттүвшин нар урилгаар илтгэлээ танилцуулах, хэлэлцүүлэг удирдах зэрэг хүндтэй үүрэг хүлээн, чуулганд оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.