ОРХОН АЙМАГ ЦАХИМ ЭРДЭНЭТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 20Ш ЛАБТОП ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Өвчтөний онош шивэх, эмийн жор бичилт зэрэг үйлчилгээг эмнэлгийн цахим системд холбогдон газар дээр нь үзүүлэх боломжоор хангаж, 20 ширхэг лабтопыг БОЭТ-ийн түргэн тусламжийн тасаг, хэвтэн эмчлүүлэх зарим тасгийн сувилагч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт хүлээлгэн өглөө.
Ингэснээр: Түргэн тусламжийн дуудлага хүлээн авч буй эмч нь тухайн иргэнд хүрч үйлчлэхээс өмнө иргэний өвчний түүхийг хөрж урьдчилсан дүгнэлт хийх боломж бүрдэнэ.
ӨЭМТ-дэд биеэр очиж үйлчлүүлэх боломжгүй иргэдэд гэрийн эргэлт хийх хугацаандаа хөнгөлөлттэй эмийн жор олгох боломж бүрдэж байна.
БОЭТ-ийн тасаг нэгжийн сувилагч нарын ажлын ачааллыг бууруулах иргэний өвчний түүхийг цаг хугцаанд нь эмчийн тэмдэглэл, эмнэл зүйн нэгдсэн системд бүртгэх боломжтой болж байгаа юм.
Тус хөрөнгө оруулалт нь “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдэж буй ажил бөгөөд үүнд орон нутгийн төсвийн 140 сая төгрөгийг шийдвэрлэсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.