Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЛБАНААС ӨНӨӨДӨР СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООДЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЛБАНААС ӨНӨӨДӨР СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООДЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Орхон аймгийн хэмжээнд 43 СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Уг уулзалтад Баян-Өндөр сумын ЗДТГ, багуудын ажлын алба болон мэргэжлийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд төлөөлөл оролцлоо.

СӨХ нь нийтийн зориулалттай орон сууц байр болон хотхоны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий холбоо юм. Байр хотхонд цэвэрлэгээ үйлчилгээ хийж, оршин суугчдаас хураамж авч үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнөөдрийн уулзалтад оролцсон СӨХ-дын төлөөлөл орцны үйлчлэгч хийх хүн олдохгүй байгаагаас эхлээд айл өрх төлбөрөө төлөөгүй зэрэг асуудлаас үүдэн зарим СӨХ-ны үйл ажиллагаа доголдох хэмжээнд хүрсэн зэрэг асуудлыг хөндсөн юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.