ОРХОН АЙМГИЙН БҮХ ЦЭЦЭРЛЭГ КАМЕРЫН ИЖ БҮРЭН СИСТЕМД ХОЛБОГДЛОО
Хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгүүдийн урсгал засварын ажил дуусч, сурагчдаа хүлээн авахад бэлэн болоод байна. Одоогийн байдлаар “Унага” цэцэрлэгийн хойд фасадын засварын ажил дууссан, 6-р цэцэрлэг, Уран эгшиг сургуулийн их засварын ажил үргэлжилж байна. III сургууль хичээлийн I байраа бүрэн суллаж сургуулийн барилгыг буулгах ажил эхлэхэд бэлэн болсон бөгөөд III сургуулийг шилжүүлэх “Хийморь” худалдааны төвийн засварын ажил үргэлжилж байна.
Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд “Цахим Эрдэнэт" хөтөлбөрийн хүрээнд ЕБС, МСҮТ-үүдэд олгох ухаалаг дэлгэц, “Эрдэнэтийн эрүүл хүүхэд" төслийн хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төвийн тоног төхөөрөмжийг БШУГ-т хүлээн өгчээ. Түүнчлэн энэ жил 5 цэцэрлэгт 143 камер суурилуулснаар Орхон аймгийн бүх цэцэрлэг камерын иж бүрэн системд холбогдож байна.
2022-2023 оны хичээлийн жилд 8200 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдана. БШУЯ-наас өгсөн чиглэлийн дагуу 5 настай 1900 гаруй хүүхдийг харьяалал харгалзахгүйгээр бүртгэж сургуулийн өмнөх боловсролын үйлчилчилгээнд хамруулахаар бэлтгэл ажлыг хангасан зэргийг өнөөдөр аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралд холбогдох албаны хүмүүс танилцууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.