ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 800 ОНОО АВСАН СУРАГЧДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтад Орхон аймгийн 11 сурагч дөрвөн хичээлийн төрөлд дээд буюу 800 оноо авсан билээ. Эдгээр сурагчдадаа баяр хүргэж, батламж гардууллаа.
Мөн сурлага, урлаг, спортын онцгой амжилт гаргаж, элсэлтийн ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо аван, Монгол улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элсэн суралцах гэж буй өдрийн ангийн 10 оюутныг аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хамруулж, оюутнууд өнөөдөр батламжаа гардан авлаа.
Орхон аймаг сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад цахимаар бэлтгэх “И-лаб” хөтөлбөрийг орон нутагтаа хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Мөн МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуультай хамтран “Эгэл арга зүйгээр хичээлийн хоцрогдлыг арилгаж багш нарыг чадавхжуулах нь” төслийг хэрэгжүүлж математик, физикийн хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр багш, сурагчдын дунд олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.