ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ЦАХИМ БИЧВЭР СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлж, соёлын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилтыг бид тавин ажиллаж байна. Мөн “Монгол хэлний тухай хууль”, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр – III”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд өнгөрсөн онд “Хос бичигтэн яам” арга хэмжээг зохион байгуулж, яамны албан хаагчдынхаа үндэсний бичгийн мэдлэгийн түвшнийг 36,8 хувиар нэмэгдүүлж, 82,3 хувьд хүрээд байна. Яамны зүгээс сургалтаа үргэлжлүүлэн үндэсний бичгээр цахим бичвэр шивэх сургалтаа алба хаагчдаа зааж эхэллээ. Сургалтын зорилго нь албан хаагчид албан хэргээ хос бичгээр хөтлөх чадвар эзэмшихэд оршиж буй бөгөөд сургалтад яамны албан хаагчид бүрэн хамрагдаж, анхан -1, дунд -2, ахисан шатны -1 анги гэсэн нийт 3 шатны 4 анги 7 хоног бүрийн Даваагаас Пүрэв гаргийн өглөө 08:30-10:40 хүртэл хичээллэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.