ДОРНОГОВЬ АЙМГИЙН СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Дорноговь аймгийн Соёл урлагийн газраас Соёлын яам болон аймаг орон нутгаас соёлын талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг орон нутгийн соёлын ажилтнуудад танилцуулах зорилгын хүрээнд аймгийн соёл урлагийн ажилтны зөвлөгөөнийг 2022 оны 9 дүгээр сарын 9 ний өдөр Сайншанд хотноо зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн ИТХ – ын дарга Б.Ганзориг, аймгийн засаг дарга О. Батжаргал, Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг болон соёлын яамны холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Зөвлөгөөнд оролцогчдод зориулан орон нутгийн болон соёлын яамны бодлого үйл ажиллагаа, соёлын салбарын төсвийн шинэтгэл, боловсон хүчнийг чадавхжуулах , бэлтгэх талаар холбогдох мэдээлэл өгч соёлын ажилтнуудын санал бодлыг сонсон хэлэлцүүлэг өрнүүллээ. Зөвлөгөөний үр дүнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлын зорилгоо тодорхойлж Соёлын тухай хуулийн 30.1 дэх заалтын хүрээнд Дорноговь аймгийн хэмжээнд түүх, соёл, урлаг эсхүл соёлын үнэт зүйлийг төлөөлж, илэрхийлэх соёлын орчин, орон зайг бүрдүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд нэмэгдүүлэх, идэвхижүүлэх талаар уриалга дэвшүүлэн ажиллахаар боллоо.
Зөвлөгөөний үеэр соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан соёлын ажилтнуудад салбарын болон аймгийн ИТХ, ЗДТГ - ын шагналыг гардуулав. Мөн аймгийн соёл урлагийн газраас уг зөвлөгөөний хүрээнд “Соёлын орон зай” сэдвийн хүрээнд “Хамтдаа бүтээж, хандлагаа өөрчлөх” уриан дор урлаг, спортын олон талт арга хэмжээг зохион байгуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.