“СОЁЛ ТҮГЭЭЕ” - 2022 АЯН ЭНЭ ЖИЛ “ХУВИЙН СОЁЛ-БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ-ХОТЫН СОЁЛ” УРИАТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Энэ жилийн “Соёл түгээе - 2022” аян маргааш номын үзэсгэлэн худалдаагаар эхэлнэ. Иргэд, олон нийтэд чиглэсэн соёл, нөлөөллийн олон талт үйл ажиллагаагаар нийгэмд эерэг хандлага, өөрчлөлтийг бий болгох зорилготой “Соёлыг түгээе – 2022” аян маргааш буюу 28-ны өдөр 60 гаруй зохиолч хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газруудын оролцоотой номын үзэсгэлэн худалдаагаар нээлтээ хийнэ.
Орхон аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Орхон аймгийн ЗДТГ-аас өнгөрсөн жилээс эхлэн тус аяныг уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн. 2021 онд аяны хүрээнд нийгмийн бүхий л салбарт чиглэсэн соёл, нөлөөллийн 40 гаруй арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн 120 байгууллагыг хамруулсан.
Энэ жилийн тухайд боловсрол, эрүүл мэнд, спорт, гэр бүл, хүүхэд залуучууд, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээ зэрэг нийгмийн томоохон салбаруудад чиглэсэн 45 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
“Соёлыг түгээе-2022” аяны үйл ажиллагаанд иргэд, хүүхэд, залуучууд, байгууллага, хамт олон та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.