Соёлын бүтээлч сар аянд орон нутгийн соёлын салбарынхан оролцоно
“Соёлын яам, харьяа байгууллагууд, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтран “Соёлын бүтээлч сар” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна” гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Энэ жил Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хамаарах 140 гаруй арга хэмжээг Улаанбаатарт хотод, 600 гаруй хөтөлбөр арга хэмжээг орон нутагт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн жил хөл хорионы дэглэм сулрахтай зэрэгцэн Соёлын бүтээлч сар эхэлж үзвэр үйлчилгээ нээгдэж байсан хэдий ч соёлын хүртээмжийг богино хугацаанд нэмэгдүүлж байжээ. Тухайлбал, өнгөрсөн жил Соёлын яам соёлын бүтээлч сарын хүрээнд 180 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, 2072 уран бүтээлчийг хамруулан, 167 арга хэмжээг зохион байгуулсан. Ингэснээр танхимаар 22 мянга орчим хүн, цахимаар 1.7 сая хүнд соёлын үйлчилгээ үзүүлж, цар тахлын дараах соёлын салбарыг богино хугацаанд сэргээсэн юм.
Энэ жил мөн адил Соёлын бүтээлч сарын хүрээнд соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхийг нэн тэргүүнд зорьж, Улаанбаатар хотоос гадна орон нутаг дахь соёлын үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн хэвшил, уран бүтээлчдийг хамруулж буйгаараа онцлогтой юм байна.
Өнгөрсөн жил болсон Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлж байсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.