Өнөөдөр дэлхийн дутуу нярайн өдөр тохиож байна.Тус өдрийн хүрээн JCI Монгол байгууллага Орхон аймгийн БОЭТ-ийн нярайн тасагт инкубатор хандивлалаа
Өнөөдөр дэлхийн дутуу нярайн өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан JCI Монгол байгууллагын туг төсөл болох Save Angels төслийн хүрээнд JCI Эрдэнэт салбар байгууллага Орхон аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд НЯРАЙН ИНКУБАТОР гардууллаа.
Орхон аймгийн нярай тасагт жилдээ 170-180 орчим дутуу нярай төрдөг, энэ жилийн тухайд 98.4%-ийг амьдруулж чадсан. Тэр тусмаа хэт дутуу 1000 гр доош жинтэй дутуу нярайг амьдруулж чадаж байна
JCI Монгол байгууллагын Save Angels төсөл нь 2022 онд 7 дахь жилдээ хэрэгжиж буй маш өргөн хүрээтэй төсөл юм.
Төслийн хэрэгжилтээс дурдвал: I шат 2015 онд ЭХЭМҮТөвийн дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний 15 ортой тасгийг 55 ортой тасаг болгон өөрчлөн шинэчилсэн. Нярайн эндэгдэл 2015 он: 19.1%-2016 он: Нярайн эндэгдэл 5.6% хүртэл буурсан. Нийт төсөв- 120.000.000₮
II шат 2017 онд Дутуу төрсөн нярайд зориулсан иж бүрэн хагалгааны тасгийг бий болгож 18 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хандивласан: Мэс заслын дараах сэргэлт 2017.06 сар: 72.2% - 2017.11 сар: 82.2% Сэргэлт 10% Нийт төсөв- 80.000$
III шат 2018 онд ЭХЭМҮТөвтэй хамтран мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийг засварлан 6 ортой тасгийг 12 ортой тасаг болгон өргөтгөж 2 иж бүрэн инкубатор хандивласан. Мэс заслын дараах эдгэрэлт 2018.06 сар: 92% - 2018.12 сар: 96.5% Эдгэрэлт 4.5% Нийт төсөв- 120.000.000₮
IV шат 2019 онд Нийслэлийн Амгалан амаржих газрийн нярайн эрчимт эмчилгээний тасагт 5ш инкубатор, 2ш халуун тавцан, 2ш шарлагын фото аппарат, 1ш шар хэмжигч төхөөрөмжүүд байрлах өрөөг иж бүрэн тохижуулж өгсөн. 2019.08.05-2020.08.05 хугацаанд нийт 1.500 гаруй нярай тус тасгаар эмчлүүлсэн. Нярайн эндэгдэл 40% буурсан Нийт төсөв- 80.000.000₮
V шат 2020 онд Төслийн 5 дугаар үе шат 2020 онд Нийслэлийн Өргөө, Амгалан амаржих газруудад хэрэгжсэн. Тус төслөөр нярайн инкубатор 8ш, фото аппрат 8ш, тарианы шахуурга 7ш, нярайн дулаан ширээ 7ш, нярайн хяналтын монитор 4ш, шарлагын аппрат 2ш , хөхөөр хооллох эх хүүхдийн өрөөг иж тохижуулсан. Нийт төсөв- 150.000.000₮
VI шат 2021 онд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийг шинээр нээж 16 нэр төрлийн 114.601.500 төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивласан.
Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийг шинээр нээж 13 нэр төрлийн 104.897.000 төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.