Үндсэн агуулга руу шилжих
Үүлэрхэг Орхон -9°/3°
  • USD 3597.3
  • EUR 4039.23
  • CNY 538.59
  • RUB 43.4
  • KRW 2.71
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА МОНГОЛЫН ГОВИОС ОЛДСОН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН БАГТ ЖҮЖИГ БОЛОХ "АСАЖ БУЙ ТОЛГОД" /FLAMING CLIFF/-ИЙГ ХОТЫН ТӨВӨӨС АЛСЛАГДСАН 4 ДҮҮРГИЙН 8 СУРГУУЛИЙН 650 ГАРУЙ ХҮҮХДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЛЭЭ

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА МОНГОЛЫН ГОВИОС ОЛДСОН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН БАГТ ЖҮЖИГ БОЛОХ "АСАЖ БУЙ ТОЛГОД" /FLAMING CLIFF/-ИЙГ ХОТЫН ТӨВӨӨС АЛСЛАГДСАН 4 ДҮҮРГИЙН 8 СУРГУУЛИЙН 650 ГАРУЙ ХҮҮХДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЛЭЭ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөлөгч Эваристе Коуасси - Комланы дэмжлэгээр Орхон аймгийн "Хүүхэд залуучуудын театр"-ын уран бүтээл "Асаж буй толгод" багт жүжгийг Улаанбаатар хотын ХУД-ийн 7, 114 дүгээр сургууль, БЗД-ийн 88, 126 дугаар сургууль, СХД-ийн 74, 121 дүгээр сургууль, ЧД-ийн 117 дугаар сургууль, "Ид шидийн орон" нэгдүгээр салбарын нийт 650 гаруй сурагчдад үзүүллээ. Уг жүжигт Монгол орноос олдсон үлэг гүрвэлүүдийн төлөөлөл болсон 12 үлэг гүрвэлийг багт хэлбэрээр хийсэн ба кварц гэрэл, 3 талт дэлгэц болон бүх дүрүүдийг баган чиглэлээр бүтээжээ. Тоглолтод орсон үлэг гүрвэлүүдийг баг нь бодит үлэг гүрвэлээс 5 дахин жижгэрүүлсэн хэлбэрээр хийсэн ба хамгийн том нь 4 метрийн өндөр, 6 метрийн урттай бүтээжээ. Монгол оронд амьдарч байсан үлэг гүрвэлийг тайзанд амьдруулж гэр бүлийн үнэ цэнэ, найз нөхдийн итгэлцэл байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах тухай өгүүлдэг юм.  БОАЖЯ-ны байгаль экологио сурталчлан таниулах ажлын хүрээнд "Асаж буй толгод" уран бүтээлийг хүүхэд багачууддаа толилуулав.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.