Анна кардинал сонгодог жүжгийг Орхон аймгийн иргэд орон нутагтаа үзнэ
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар “Соёлыг түгээе” аяны хүрээнд Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 8-10-нд Эрдэнэт хотын иргэдэд “Анна Каренина”, “Миний аав супер баатар” жүжгийг толилуулахаар өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс хоёр дахь жилдээ үргэлжилж буй аяны хүрээнд салбар бүрт чиглэсэн төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.
Ийнхүү “Соёл урлагийн цогцолбор”-ын тайзнаа таван удаа тоглогдох Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг иргэд суудлын байршилаас хамааран 30.000, 40.000, 50.000 төгрөгөөр үзэх боломжтой юм. Энэ нь УДЭТ-ийн тайзнаа тоглодог тасалбарын үнээс 50 хувиар бага болохыг тэд дурдлаа.
УДЭТ-ын жүжигчин, тайз засалч, техникийн болон арын албаныхан зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг анх удаа орон нутагт драмын жүжгийг тоглох гэж байгаа нь энэ аж.
“Бид орон нутагт тоглохдоо УДЭТ-ын тайзнаа тоглогдсон яг тэр тайз, тавилт, жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр тоглож үзэгч олондоо хүргэхээр бэлтгэлээ хангаж ирсэн” гэж УДЭТ-ийн уран сайхны удирдаач, профессор Н.Ганхуяг хэлэв.
Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.