JCI ЭРДЭНЭТ САЛБАР БАЙГУУЛЛАГААС 15 НЯРАЙД БЭЛЭГ ГАРДУУЛЛАА
106 жилийн түүхтэй JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохын хувьд Нэгдсэн үндэсний байгууллагад зөвлөх эрхтэй дэлхийн хэмжээнд танигдсан олон улсын байгууллага болтлоо өргөжин 124 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй гишүүн, 1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ.
“JCI Монгол байгууллага” 1992 онд үүсгэн байгуулагдаж, 1995 онд Шотландын Гласгов хотод зохион байгуулагдсан JCI байгууллагын 50 дахь Чуулганаар JCI байгууллагын гишүүн Үндэсний байгууллагаар батламжлагдсан түүхтэй. Одоо 15 салбар, хоёр ажиглагч салбар байгууллагатай болон өргөжиж, 2022 оны байдлаар 1232 гишүүн, 400 гаруй сенатор, 1000 гаруй дэмжигч, хамтран ажиллагч нартай үйл ажиллагаагаа явуулж байна.Орхон аймгийн тухайд JCI Эрдэнэт салбар байгууллага 1997 онд “Эрдэнэт залуу үе танхим” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа идэвхитэй явуулсаар ирсэн бөгөөд өдгөө 25 жилийн түүхтэй 23 Ерөнхийлөгч болжээ.
JCI Эрдэнэт салбар байгуулагын 2023 оны ерөнхийлөгчөөр Д.Нямдаваа сонгогдсон. Түүний 2023 оны баг хамт олны тухайд шинэ оны босгон дээр Орхон аймгийн БОЭТ-н төрөх тасагт 12-р сарын 31 нд төрсөн 15 нярайд JCI Эрдэнэт байгууллагаас “Бүжинлхам” төсөл, “Амьдрал үргэлжилнэ” төслийн хүрээнд бэлэг гардууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.