Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

Баян-Овоот, Найрамдал, Чандмань, Чингэл багуудын Засаг дарга нарыг үүрэгт ажилд нь томилж батламжиллаа

Баян-Овоот, Найрамдал, Чандмань, Чингэл багуудын Засаг дарга нарыг үүрэгт ажилд нь томилж батламжиллаа

Баян-Өндөр сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 тоот захирамжийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулагдаж байгаа Баян-Овоот, Найрамдал, Чандмань, Чингэл багуудын Засаг дарга нарыг үүрэгт ажилд нь томилж батламжиллаа. Эдгээр багууд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ИНХ-аа хуралдуулсан ба Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 08/03 дугаар тогтоолийн дагуу анхдугаар хуралдааныг зохион байгуулсан юм.

Чандмань багийн Засаг дарга О.Эрдэнэбулган

Чингэл багийн Засаг дарга Н.Амартүвшин

Баян-Овоот багийн Засаг дарга С.Аваажигмид

Найрамдал багийн Засаг дарга Б.Мөнх-Эрдэнэ нар томилогдож Баян-Өндөр сумын ЗДТГ Засаг захиргааны анхан шатны нэгж 26 багаар дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.