Хялганат ерөнхий боловсролын сургуулийн 50 жилийн ойг угтан 2000-2009 оны төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүд шалгарлаа.
Булган аймгийн Хялганат тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 50 жилийн ой энэ оны 7-р сарын 1 нд болно. Үүнтэй холбогдуулан сургуулийн захиргааны зүгээс үе үеийн төгсөгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэ долоо хоногт зохион байгуулагдсан тэмцээнд 2000-2009 оны нийт 15 анги хамт олон оролцож шилдэгүүдээ тодрууллаа.
Эрэгтэй волейболын төрөлд
1-р байр: 2008 оны Ц. Хажидмаа багштай 11Б ангийн хамт олон
2-р байр: 2008 оны Д. Ганхүү, Л. Амгалан багштай 11а ангийн хамт олон
3-р байр: 2007 оны Б. Ганцэцэг багштай 11Б ангийн хамт олон
Эмэгтэй волейболын төрөлд
1-р байр: 2007 оны Б. Ганцэцэг багштай 11Б ангийн хамт олон
2-р байр: 2006 оны С. Сувдаа багштай 10а ангийн хамт олон
3-р байр: 2003 оны Д. Сүнжидмаа багштай 10а ангийн хамт олон шалгарч
Эмэгтэй шилдэг холбогчоор 2008 оны 10б ангийн төгсөгч Н. Ганчимэг
Эрэгтэй шилдэг холбогчоор 2007 оны 11б ангийн төгсөгч М.Одонбаатар
Эрэгтэй шилдэг довтлогчоор 2008 оны 11б ангийн төгсөгч М. Мөнх-Эрдэнэ
Эмэгтэй шилдэг довтлогчоор 2007 оны 11б ангийн төгсөгч А. Энхтуул
Тэгш эрэгтэй тоглогчоор 2008 оны 11а ангийн төгсөгч О. Гантулга
Тэгш эмэгтэй тоглогчоор 2003 оны 10а ангийн төгсөгч Д. Ундармаа нар шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт үе үеийн төгсөгч анги хамт олонд баяр хүргэж, цааш цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье. Тэмцээнийг зохион байгуулахад арын албанд шантралгүй зүтгэж зохион байгуулсан сургуулийн багш ажилчид хамт олонд баярлалаа.
Мөн долоо хоног бүр үе үеийн төгсөгчдийн гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдах бөгөөд ирэх долоо хоногт 2010-2021 оны төгсөгчдийн дундах тэмцээн болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.