СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ, СОЁЛЫГ ТҮГЭЭЕ АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА
МУ-ын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аян, Орхон аймгийн ЗДТГ-аас зарласан “Соёлыг түгээе-2022” аяны хүрээнд Орхон аймгийн Баян- Өндөр сумын "Эгшиглэн" соёлын төвийн хамт олон 8 төрлийн арга хэмжээ зохион байгуулж, 800д иргэдийг хамруулжээ. Үүнд Гэр бүлийн өдөрлөг, Үндэсний бөх Монголын үнэт өв, бидний бахархал, Музей сурталчлах өдөр, зохиолч уншигчдын уулзалт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын гэр бүлдээ зориулах цаг хугацааг нэмэгдүүлэх, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх, үндэсний өв соёлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Говил багийн Төрийн байгууллагын ажилтнуудын дунд “Гэр бүлийн өдөрлөг” зохион байгуулав. Өдөрлөгт Говил багийн 3 ААНБ-ын 6 ажилтан гэр бүлийн хамт оролцсон. Гэр бүлийн өдөрлөгт аав нарт зориулж “Үндэсний тоглоом наадгай” өртөө, ээжүүдэд зориулж “Үндэсний өв соёл” өртөө, хүүхдүүдэд зориулж “Авхаалж самбаа” өртөөгөөр аялуулсан. Мөн хамтдаа кино үзэж, хэлэлцүүлэг зохион байгуулж гэр бүлийн үнэ цэнийг талаар мэдлэг мэдээлэл хуримтлуулж хамтдаа нэг өдрийг өнгөрүүлсэн.
Өсвөр насны бөх сонирхогч хүүхэд багачуудад үндэсний уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, Бөхийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдийн ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Үндэсний бөх- Монголын үнэт өв” хүүхдийн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулав. Бөхийн барилдаанд 6-9 насны 84 хүүхэд барилдсан. Барилдааны өмнө БТСГ-ын бөхийн багш О.Заяа бөх барилдахад анхаарах зүйлс буюу мэхэнд хэрхэн зөв унах, ингэснээр бэртэл гэмтлээс сэргийлэх талаар мэдээлэл өгсөн. Мөн зодог шуудгийг хэрхэн зөв өмсөх, дэвээ, шаваа, туг тойрох, унасан бөхийн тахим өгөх зэрэг үндэсний бөхийн баримтлах дэг жаяг, зан заншлыг тайлбарлаж, мэдлэг олгосон нь цаашид барилдах сонирхолтой хүүхэд багачуудад ач холбогдолтой байлаа.
МУ-ын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны “Бүх нийтийн соёлын боловсрол” долоо хоног, аймгийн ЗДТГ-аас зарласан “Соёлыг түгээе-2022” аяны хүрээнд “Дурлахаасаа өмнө” сэдэвт цус ойртолтоос сэргийлэх, угийн бичиг хөтлөх, удмын зураглал хийх арга зүйн сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад 353 оюутан сурагч хамрагдсан буюу Орхон аймгийн Технологийн сургуулийн ахлах ангийн 50 сурагч, 1-4-р дамжааны 200 оюутан, МУИС-ийн Орхон салбарын 1,2-р дамжааны 103 оюутан хамрагдсан.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Энэрэл” төвийн 48 хүүхэд багачуудад “Бидний бахархал” үндэсний өв соёл, тоглоом наадгайн өдөрлөг зохион байгуулж, “Алаг мэлхий өрөх”, “Бөгцөг няслах”, “Шагай шүүрэх” зэрэг шагайн наадгай, Утсан ээдрээт тоглоом, “Уран бэрийн бөгж нийлүүлэх богтсон тоглоом”, “Хорол” тоглоомоор наадах талаар сургалт хийж, хамтран наадлаа.
Орхон аймгийн Музейн хамт олонтой хамтран соёлын төвд Музей, ОНСТанхим сурталчлах танилцуулах өдөрлөг зохион байгуулж, Монгол цамын танилцуулга, виртуал үзмэрүүд, соёлын төвийн ОНСТанхимын үзмэрүүд үзүүлэн, танилцууллаа. Тус өдөрлөгт 88 иргэн хамрагдлаа.
МУ-ын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны “Бүх нийтийн соёлын боловсрол” долоо хоног, аймгийн ЗДТГ-аас зарласан “Соёлыг түгээе-2022” аяны хүрээнд аймгийн Нийтийн номын сантай хамтран Орхон аймгийн 8 зохиолч, яруу найрагчийг урьж, зохиолч уншигчдын уулзалт, цэнгүүн зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд 98 хүн хамрагдсан бөгөөд алслагдсан багийн уншигч, утга зохиол сонирхогч иргэд, хүүхэд багачуудын оюуны цангааг тайлж, соёлын боловсрол олгосон.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөрт зориулсан “Хүндэтгэлийн тоглолт” зохион байгуулж эгшиглэн соёлын төвийн хамт олон оролцлоо. Уг хүндэтгэлийн тоглолтод Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр, Баян-Өндөр сумын соёлын төвийн ажилтан, уран бүтээлчид хамтран 17 урлагийн үзүүлбэртэй хөтөлбөр бэлтгэн ХЗТеатрын тайзнаа нэг удаа тоглосон. Тоглолтыг 60 орчим иргэн үзэж сонирхлоо.
Орхон аймгийн "Эгшиглэн" соёлын төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.