Бар жилийн аварга баяжуулагчид тодорлоо
Эрдэнэт үйлдвэрийн цохилох зүрх нь болсон Баяжуулах үйлдвэрийн хамт олон улиран одож буй усан бар жилийн аваргуудаа тодруулж, амжилт ололтоо дүгнэлээ. Өнгөрсөн 2022 он буюу бар жил Баяжуулах үйлдвэрийнхний хувьд арвин их амжилт бүтээлтэй, түүхэн жил байв. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлж, үйлдвэрийн 44 жилийн түүхэн дэх хамгийн өндөр хэмжээний хүдэр боловсрууллаа. Өөрөө нунтаглах хэсгийн хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлж, хам баяжуулалтын 5 дугаар секцийг бүрэн шинэчилсэн зэрэг түүхэн бүтээн байгуулалтууд бар жилд хийгдсэнийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон аварга баяжуулагчдад шагнал гардуулах ёслолын эхэнд онцлон тэмдэглэж, халуун баяр хүргэв.
Мянга гаруй баяжуулагчдыг эгнээндээ нэгтгэсэн Эрдэнэт үйлдвэрийн хамгийн том цех Баяжуулах үйлдвэрийн бар жилийн “Аварга ажилтан”-аар Тоног төхөөрөмжийн засварчин Г.Бямбадорж, бутлуурчин Б.Эрдэнэбат, Цахилгаан тоног төхөөрөмжийн ээлжийн засварчин Т.Эрдэнэтулга, Х.Хишигбаатар, Х.Түвшинжаргал, хөвүүлэн баяжуулагч А.Мөнхболор, тээрмийн машинч Б.Сонин-Эрдэнэ, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Анохин А.С, цахилгааны инженер Б.Жанцанхорол, тоног төхөөрөмжийн засварчин Н.Будаев, оосорлогч П.Отгонбаатар, хяналтын операторч Б.Одмаа, цахилгаан ба хийн гагнуурчин Д.Рэнцэндорж, Б.Лхагважав, ээлжийн мастер С.Энхтөр, үйлдвэрийн агааржуулалт, агаар солилтын засварын слесарь Н.Мөнхдэлгэр, урвалж уусгагч С.Мөнхтулга, токарьчин Т.Батсуурь, цахилгаан автоматикийн инженер Краснов С.В, тусгай үйлчилгээний автомашины жолооч Л.Мөнхбат нар тодорч, ажил үйлс, хөдөлмөр бүтээлээ хамт олондоо үнэлүүллээ. Аварга баяжуулагчдын шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх болон Баяжуулах үйлдвэрийн удирдлагууд гардуулж, ирж буй туулай жилд амжилт арвин, аз жаргал дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлэв. Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.