“АЗ ЖАРГАЛАА ТҮГЭЭЕ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолбороос гуравдугаар сарыг “Аз жаргалын сар” болгож, соёл олон түмний ажлаа зохион байгуулж байна. Сарын аяны хүрээнд нийт 18 төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.
Аз жаргал түгээх соёл, цэнгээнт өдөрлөгийн эхлэлийг Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд зохион байгуулсан бол энэ удаа 2 дугаар байранд үргэлжлүүлэв. Харин дараагийн соёлын өдөрлөг “Эрдэнэт Медикал” эмнэлгийн байранд болох аж.
Ерөнхий захиргааны 2 дугаар байранд болсон өдөрлөгийн үеэр “Чихэртэй шагай шүүрэх” хөгжөөнт уралдаан, “Аз жаргалаа түгээе” хүрээтэй зураг авхуулах болон “Open mic” нээлттэй дууны хөтөлбөрүүд зохион байгуулагдлаа. Энэ үеэр Ерөнхий захиргааны 2 дугаар байрны газар, хэлтсийн авьяаслаг ажилтнууд ая дуугаа өргөж, ажлын байранд аз жаргал түгээлээ.
“Бид энэ аяны үйл ажиллагаагаараа дамжуулан аз жаргалыг хүн өөрөөсөө гэрэлтүүлдэг, тиймээс инээмсэглэл дүүрэн байж, сайн сайханд тэмүүлж, түүнийгээ бусдад түгээдэг байгаарай, гэсэн санаа сэдэл өгөхийг зорьсон” гэж Соёл, урлагийн цогцолборын дарга Б.Баттулга онцлов. Аз жаргалын сарын соёлын өдөрлөг долоо хоногт тутамд зохиогдох ажээ. Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.