ОРХОН АЙМГИЙН СЭТГҮҮЛЧ, УРАН БҮТЭЭЛЧИД “МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн /МСНЭ/ Орхон салбараас өнөөдөр Орхон аймгийн нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Сэтгүүл зүйн багш, сэтгүүлч Н.Дайриймаа “Сэтгүүлчийн ёс зүйн алдаа” сэдвээр, МХХ-ийн сэтгүүл зүйн багш, сэтгүүлч Г.Энхбаатар “Цахим өөрчлөлтийн үед сэтгүүлчид хэрхэн ажиллах вэ, эрэн сурвалжлах сэтгүүл зүй”, Монголын Гэрэл зурагчдын холбооны тэргүүн, сэтгүүлч, Ц.Батбаатар “Фото сэтгүүл зүй” сэдвээр, Сэтгүүл зүйн багш Ц.Ариунаа “Хөтлөгчийн ур чадвар ба радио” сэдвээр, МСНЭ-ийн Дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Статистик тоон мэдээллийг хэрхэн ашиглаж сурах вэ”, МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал, сэтгүүлч Б.Ууганбаяр “Хувь хүний хөгжлийн тухай” сэдвээр тус тус сургалтууд явагдлаа.
Уг сургалтад 20 редакц, аймаг сумын хэвлэлийн албаны 50 иад уран бүтээлчид хамрагдаж байна. Орхон аймгийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн салбарын тухайд 20 иод байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 100 гаруй гишүүнтэй томоохон хэвлэл мэдээллийн салбар юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.