ОРХОН АЙМАГ 2023 ОНД 4,9 САЯ ШИРХЭГ МОД ТАРИНА
Орхон аймаг энэ жил хот орчмын ойн төгөлд, хаягдлын далан орчмын ойн зурвасд, авто зам дагуу газрууд, хөрс хамгаалах ойн зурвас зэрэг ерөнхий бүтцийн дагуу нийт 4,9 сая ширхэг мод тарихаар төлөвлөжээ. Үүнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс Эрдэнийн хувь” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд томоохон үүрэгтэй оролцоно. Орчны бохирдлыг бууруулах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг сайжруулахад мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой. Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20,0 сая мод тарих зорилго тавьжээ.
Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн алба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.