ОРХОН АЙМГИЙН ЕБС-ЫН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИДАД ЗОРИУЛСАН “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-ТАНИЛЦАХ ДАДЛАГА”-Д УРЬЖ БАЙНА
Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газраас санаачилан ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад мэргэжил сонгоход дөхөм болох үүднээс сонирхсон мэргэжлийн мэдлэгийн хүрээг тэлж, эмнэлэг, шүүх, цэргийн анги, интерьер дизайн, онцгой байдлын газар зэрэг нарийн мэргэжил шаардсан байгууллагад дадлага хийж мэргэжлийн чиг баримжаатай болгох зорилготой ‘’МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-ТАНИЛЦАХ ДАДЛАГА’’ танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгт Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, БОЭТ-ийн түргэн тусламжийн тасгийн дуудлага хүлээн авах 103 төв, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн анги, Интерьер дизайны гэсэн чиглэлүүдээр сурагчид танилцах дадлага хийж болох юм байна. Мэргэжил сонголт танилцах дадлага 2023 оны 04 сарын 10-аас 21-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Дээрх мэргэжлээр дадлага хийх сонирхолтой ахлах ангийн сурагчдыг 99026346 дугаараар бүртгэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.