Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ТӨВИЙН БҮСИЙН 6 АЙМГИЙН 300 ГАРУЙ СУВИЛАГЧ, ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД “СУВИЛАХУЙ БА ЭРХ ЗҮЙ” СЭДВЭЭР ОРХОН АЙМАГТ ЧУУЛЖ БАЙНА

ТӨВИЙН БҮСИЙН 6 АЙМГИЙН 300 ГАРУЙ СУВИЛАГЧ, ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД “СУВИЛАХУЙ БА ЭРХ ЗҮЙ” СЭДВЭЭР ОРХОН АЙМАГТ ЧУУЛЖ БАЙНА

Нийтийн эрүүл мэндийг хамгаалахад сувилагчийн дуу хоолой, манлайлал нэн чухал болохыг уриалж, уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон Монголын сувилагчдын нийгэмлэг, аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв санаачлан зохион байгуулж байна. 

Манай аймагт улсын болон хувийн хэвшлийн 182 байгууллагад 608 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж, аймгийн хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж байна.

Аймгийн ИТХ-аар “Эмч” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, сувилахуйн боловсон хүчин, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд сүүлийн 5 жилд 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Мөн сүүлийн 3 жилд 15 туслах сувилагчийг орон тоогоор ажиллуулж, зардлыг аймаг орон нутгийн төсвөөс 234 сая төгрөгийг зарцуулаад байна.

Цаашид сувилагч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд шинэ дэвшилтэт технологуудыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс анхаарч ажиллахаа илэрхийлжээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.