ОРХОН АЙМАГТ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН 10.00 ЦАГААС 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН БАЙРАНД ЭХЭЛНЭ
Шалгуулагчид дараах зүйл дээр анхаарна уу Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1-2 цагийн өмнө ирсэн байх бөгөөд ангид 20 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу / Шалгуулагчид 8.00 цаг гэхэд шалгалтын байранд ирсэн байна. /
МХБШ-ын даалгаврыг шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэнэ.
Шалгалтад ирэхдээ авч ирэх материал: Энэ онд сурч байгаа шалгуулагч
Суудлын хуваарь, Бүртгэлийн хуудас / Сургуулийн захирлаар тамга дарж баталгаажуулсан байх /
Иргэний үнэмлэх / Иргэний үнэмлэх аваагүй бол сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээтэй байх / -ийг заавал авч ирнэ.
Өмнөх оны шалгуулагч
Бүрэн дунд боловсролын үнэмлэх, Иргэний үнэмлэх, Суудлын хуваарь, Бүртгэлийн хуудсаа авч ирнэ.
Эдгээр зөвлөмжийг шалгуулагчдын мэйл хаяг руу илгээсэн байгаа. Иймд имэйл хаягаа шалгаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.