УЛСЫН БИОЛОГИЙН XXXIII ОЛИМПИАД ЭНЭ САРЫН 27-29-НИЙ ӨДРҮҮДЭД ОРХОН АЙМАГТ БОЛНО
Улсын биологийн XXXIII олимпиад энэ сарын 27-29-ний өдрүүдэд манай аймагт болохтой холбоотой бэлтгэл ажлыг хангаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын биологи сэтгэлгээг хөгжүүлэн шинэ зууны өндөр мэдлэгтэй биологичид, экологичид болон биотехнологич мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, багш нарын онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 1991 оноос хойш улсын биологийн олимпиадыг зохион байгуулж ирсэн билээ.
XXXIII олимпиодад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 60 сурагч 31 багш оролцохоор мандатаа аваад байна. Багшийн төрөл онол, бодлогын тэмцээнээр 4 цаг, сурагчийн төрөл 9,12 дугаар ангийн сурагчид онол, бодлого, дадлага туршилтын тэмцээнээр мөн 4 цаг үргэлжилнэ.
Аймгийн ерөнхий боловсролын IV сургууль дээр зохион байгуулах XXXIII олимпиадад амжилттай оролцсон багш сурагчид Арабын Нэгдсэн Эмират улсад болох Олон улсын биологийн 34 дүгээр олимпиадад оролцох эрхийг авах юм. Олон улсын биологийн олимпиадад манай улс 1997 оноос хойш оролцож, 2014 онд нэг хүрэл медаль, 2016 онд нэг мөнгөн медаль, 2018 онд хоѐр хүрэл медаль, 2021 онд нэг мөнгө, хоёр хүрэл медаль, 2022 онд хоѐр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.
Олимпиадын өдрүүдэд Бүсийн биологийн багш нар хоёр өдрийн сургалтад хамрагдахаас гадна дараах үзэсгэлэнгүүд гарах юм.
- МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн номын худалдаа
- “Бидний номын сан-бидний бүтээл” үзэсгэлэн, туршилт
- "Нуугдмал ертөнц" макро гэрэл зургийн үзэсгэлэн
- Ургамлын хатаадсын үзэсгэлэн
- Мод, цэцэг, бут сөөг үзэсгэлэн-Орхон аймаг БОАЖГ
- Улсын биологийн олимпиадын зургийн үзэсгэлэн гарна.
Олимпиадыг БШУЯ, Боловсролын Ерөнхий газар, аймгийн ЗДТГ, БШУГ, Улсын биологийн олимпиадын дэд хороо, МУИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Орхон аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.