АЛТАН ГАРТ ЗАСВАРЧИД “АЛХАМ БҮРИЙН АМТ”-ЫГ МЭДЭРЛЭЭ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газраас санаачилсан “Алхам бүрийн амт-2023” аянд Засвар, угсралтын цехийн хамт олон оролцлоо.
Энэ удаа Захиргаа, Засвар, Угсралт тохируулгын хэсгүүдийн 63 ажилтан алхалт хийж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчилж, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулав.
Түүнчлэн алхалтын багийн гишүүд цэвэр агаарт алхах, дугуйгаар явах, биеийн тамирын дасгал хөдөлгөөний ач тус, үүнд хувцсаа хэрхэн тохируулах, өдөрт хэдэн км алхвал зохих зэрэг мэдлэг мэдээллээ хуваалцаж, цагийг үр бүтээлтэй, эрүүл мэндэд ашигтай өнгөрөөж байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Тус цехийнхэн алхалтын болон аяллын клубт хамрагддаг, төрөл бүрийн спортоор хичээллэдэг спортлог хамт олон юм. ЭХ СУРВАЛЖ: ERDENETTODAY.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.