ХӨВСГӨЛ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ БАРИГДАЖ БУЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМЫН ЭХНИЙ ХЭСЭГ 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
БОАЖЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн байгалийн цогцолбор газарт баригдаж буй замын ажилтай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс танилцлаа.
-Уг төсөл нь: •Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох 2 км хатуу хучилттай авто зам барих;
•Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам барих;
•Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих
•Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол барих;
•Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах 5 ажлаас бүрдэх юм.
Энэ ажлын 2022 оны гүйцэтгэл 75 хувьтай байгаа ба 2023 оны 7 дугаар сард Хатгал - Жанхай - Тойлогт чиглэлийн 2 км, Хатгал- Хүзүүвчийн шил - Ашихай чиглэлийн 5,5 км замыг ашиглалтад оруулна гэдгийг төслийн гүйцэтгэгч хэлэв. Үлдсэн хэсэг нь энэ онд багтаж ашиглалтад оруулах юм. ЗАМЫН АЖИЛД 5,5 КМ ГЕО ТОРЛОГ ХЯЗГААРЛАГЧ, ГЕО НЭХМЭЛ АШИГЛАЖ БАЙНА. Тус технологи нь цэвдгийн тогтвортой байдлыг хангах ба замын чанарын стандартад 3 жилийн баталгаа өгөх юм. Уг ажлыг ЭС АР ПИ инженер консалтинг Монголиа гүйцэтгэж бна.
Хөвсгөл нуурын эрэг орчмын цэвдгийг хамгаалах технологийн шийдэл бүхий автозамыг ашиглалтад оруулснаар Хөвсгөл нуурын эрэг орчмын тоосжилтыг бууруулах, жуулчдын тав тухтай зорчих боломжийг бүрдүүлэх, аялал жуулчлалаас оруулах эдийн засгийн үр өгөөж нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.