“Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-аас чөлөөт бөхийн тамирчин Х.Болортуяад хүндэтгэл үзүүллээ
"Энх Эрдэнэтийн хөгжил" ТББ-аас "Токио -2020" зуны олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд зодоглосон Хүрэлхүүгийн Болортуяад хүндэтгэл үзүүллээ.
Х.Болортуяа нь Эрдэнэт хотын унаган хүүхэд бөгөөд түүний анхны багш, дасгалжуулагч нь ОУХМ Б.Идэрсайхан юм.
Х.Болортуяагийн хувьд "Аврагч" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ. Эрдэнэт хотын "БУГС-тай 14-р сургууль"-д 1-7 анги хүртлээ сурсан. Чөлөөт бөхөөр хичээллэж эхлээд 8-р ангиасаа "Ирээдүйн Одод" спортын дунд сургуульд элсэн суралцаж 2013 онд төгссөн. "Их Монгол" Дээд Сургуулийг Сэтгүүл зүйн мэргэжлээр 2017 онд төгсөж одоо "Royal academy" олон улсын сургуулийн Төрийн удирдлагын ангид магистраар сурч байгаа. "Софи-2021" олимпын наадмын эрх олгох Дэлхийн тэмцээнээс тэрбээр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд шигшээд шалгарснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 9 дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авч байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.