Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-4°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.ДУЛАМСҮРЭН /ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ДАРГА/ ТОМИЛОГДЛОО

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.ДУЛАМСҮРЭН /ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ДАРГА/ ТОМИЛОГДЛОО

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга М.Ганчулуун нт  тэтгэвэр тогтоолгох болсон тул 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, уг албан тушаалын сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дуламсүрэнг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон. Уг шийдвэрийг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс онлайн хурлын үеэр танилцууллаа. Тогтоол уншиж сонордуулсны дараа Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр хамт олноо төлөөлж тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дуламсүрэнд шүүхийн нэр хүндийг өндөрт өргөж, шударга, зарчимтай, ёс зүйтэй ажиллана гэдэгт итгэж байна гээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.