ОРХОН АЙМГИЙН ЗДТГ-ЫН НБХ: СУУРЬ ӨВЧТЭЙ ХҮҮХДИЙН ГЭР СУВИЛЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Сонгон шалгаруулалтын нэр: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Ээлжит ХIII хуралдааны 13/09 дугаарт тогтоолоор батлагдсан 2.5.57 дахь заалтаар санхүүжих “Суурь өвчтэй хүүхдүүдийг чийрэгжүүлэх, гэр сувилал” ажиллуулах сувиллын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Суурь өвчтэй хүүхдийн гэр сувилал нь дутуу болон бага жинтэй нярайг торниулах, 0-5 хүртэлх насны өсөлт бойжилтын хоцрогдол, хоол тэжээлийн дутагдалтай (тураал, өсөлтийн хоцрогдол, туранхай, цус багадалт, сульдаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд) хүүхдийг эмчлэх, тэнхрүүлэх, сувилах, сэргээн засах асуудлаар мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, сувилуулагч хүүхдийн гэр бүл, эцэг эхчүүдэд хүүхэд асран хамгаалагч нарт мэдлэг, хандлага, дадал төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, арга зүйн зөвлөмжөөр хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллана.
Сувилалд тавигдах шаардлага:
Сонгон шалгаруулалтад оролцох сувилал нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Сонгон шалгаруулалтад сэргээн засах сувиллын тусламж, үйлчилгээ үзүүлэх эзэмшлийн байшин барилга, газартай байх.
2. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд сувилалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
3. Сувиллын газарт нарийн мэргэжлийн эмч болон эрүүл мэндийн ажилтны 80 хувь нь үндсэн орон тоогоор ажиллах.
4. Сувилал нь сүү, цагаан идээгээр хангах эх үүсвэртэй байх
5. Хүүхдийн гэр сувилал ажиллуулж байсан туршлагатай байх
6. Сэргээн засах, сувиллын чиглэлээр үйлчлэх хүрээ, санхүүжих орны тоо, санхүүжилтийн хэмжээг урьдчилан тооцож, санхүүжилтийг сэргээн засах тусламж, үйлчилгээнд хэрхэн үр дүнтэй зарцуулах талаар тооцоо, судалгаа, хүрэх үр дүнг урьдчилан төлөвлөсөн байх;
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай албан хүсэлт
2. Сувиллын дэлгэрэнгүй танилцуулга /сувиллын дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, гадна, дотор орчны фото зураг эсхүл видео бичлэг, сувилуулагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүн 80-аас доошгүй хувьтай байх, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тусгасан байна/
3. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
4. Сувиллын бүтэц, орон тоог баталсан холбогдох байгууллагын шийдвэр
5. Хүний нөөцийн дэлгэрэнгүй судалгаа
6. МХГ-аас баталгаажих үйл ажиллагаанд хамрагдаж, дүгнэлт авсан байх
7. Багаж, тоног төхөөрөмжийн жагсаалт, тоног төхөөрөмжийн баталгаажуулалт хийсэн гэрээний хуулбар
8. Хүний нөөцийн мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
9. Ундны усны чанар, аюулгүй байдалд хийсэн шинжилгээний дүгнэлт
10. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын худалдааны гэрээ,ханган нийлүүлэлтийн баталгаа
Баримт бичиг хүлээн авах эцсийн хугацаа: Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэл. Баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан: АЗДТГ-ын НБХ-н 2 давхар 212 тоот өрөөнд Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авна. Тендер нээх хугацаа: 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 10 цаг 30 минутад НБХ-ын даргын 204 тоот өрөөнд нээнэ.
Эх сурвалж: Орхон аймгийн Засаг даргын тамгын газар Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.